Unknown
Дэлхий дахины зонхилох хэлний нэг герман (германаараа [дойч] гэдэг) хэлийг 95–100 сая хүн эх хэл болгон эзэмнэж байна. Төрөл гарлаараа энэтхэг-европ язгуур, түүн дотроо өрнө герман бүлэгт англинидерланд хэлний хамт ангилагддаг.


Герман төрөлх хэлтнийг үндсэндээ герман үндэстэн гэдэг. Герман үндэстнээр голлосон ГерманАвстри хоёр улсад герман хэл дангаараа, германчууд тодорхой хувийг эзлэдэг ЛихтенштейнШвейцарЛюксембургт бусад хэлний хамтаар албан ёсны хэлболон тогтжээ. Европын орнуудаас гадна АмерикКанадБразилӨмнө АфрикНамиб улсынханд герман хэл хэрэгтэй.
Орчин цагийн хэлийг 1650 оноос хойш гэж үздэг бөгөөд түүнээс өмнө 1350–1650 он, 1050-1350 он, 500-1050 оны гэж шатлан судалдаг. 1901 онд герман хэлний бичгийн дүрмийг нэг мөр болгон тогтоож байв. 1996 онд зарим зүйлийг засан шинэчлэсэн.
Герман хэлийг латин үсгээр бичиж тэмдэглэдэг. Энгийн 26 үсгэн дээр Ää, Öö, Üü гурван үсэг болон ß тэмдэг нэмэгдэнэ.
Герман хэлний олон үг англи хэлтэй холбоотой боловч хэлзүйн хувьд англи хэлнээс илүү нарийн төвөгтэй. Герман хэлэнд туслах үйл үг хэрэглэж байгаа тохиолдолд гол үйл үг нь өгүүлбэрийн эцэст очих ёстой байдаг.


    Аялгууд[засварлах]

    Ангилал: edit post
    0 Responses

    Post a Comment