Unknown
Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
“Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалаврыг биелүүлж чадна.”
Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгуулалт

Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 – 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертэй төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.
Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн “компьютер” гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм
Мэдээлэлийг ерөнхийд нь “Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм.” гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)
Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
0 Responses

Post a Comment